📌 Сүхбаатар аймгийн Насан туршийн боловсролын багш нарын “НАСАН ТУРШДАА СУРАЛЦАХУЙ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ХАМТЫН АЖИЛЛАГАА“ сургалт семинар 2023 оны 01 дүгээр сарын 30-31-ны өдрүүдэд Баруун-Урт хотноо зохион байгуулагдаж байна.

📌 Уг сургалт семинар нь салбарын хэмжээнд өмнөх оны ололт амжилтаа дүгнэж, 2023 оны зорилго зорилт, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлон, ажлаа төлөвлөх зорилготой зохион байгуулагдаж байгаа юм.

📌 Эхний өдрийн сургалтаар 2023 оны тэргүүлэх зорилтуудын нэг болох хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч салбар дундын хамтын ажиллагааны хүрээ чиглэлийг тодорхойлохоор холбогдох албад агентлагуудын мэргэжилтэн, албан хаагчдыг урьж мэдээлэл сонслоо.

📌 Сургалт семинарын нээлтийн арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч Г. Мөнхзаяа оролцож Насан туршийн боловсролын чиглэлээр Сүхбаатар аймгаас цаашид баримтлах бодлого чиглэлийн талаар мэдээлэл хүргэж Насан туршийн боловсролын багш нарыг зөөврийн компьютероор хангах талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

📌 Мөн аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын дарга Л.Байгалмаа Насан туршдаа суралцахуйн чиглэлээр нэн тэргүүн анхаарах асуудлуудын талаар санал бодлоо солилцож, зөвлөгөө дүгнэлтээ өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *