ТҮҮХЭН ТОВЧООН

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ ТӨВИЙН ТҮҮХЧИЛСЭН ЛАВЛАГАА

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөөний “Эрдэм боловсролтой-Монгол хүн” хөтөлбөрийн 187.12 дугаар бүлгийн “Албан бус боловсролыг насан туршийн боловсролын хэлбэрт шилжүүлэн бэлтгэх” ажлын хүрээнд БШУСайдын 2013 оны А/242 дугаар тушаалаар батлагдсан “Насан туршийн боловсролын талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг батлагдаж, үндэсний хэмжээнд насан туршийн боловсрол төв, нэгжийг байгуулж эхэлсэн байна.

Аймгийн засаг даргын 2013 оны А/461 тоот захирамжаар аймгийн Албан бус/Насан туршийн боловсрол төвийг шинээр засаг даргын дэргэдэх төсөвт байгууллага болгон байгуулж , сумдын “Гэгээрэл” төвүүдийг Албан бус/Насан туршийн боловсролын нэгж болгон, ажиллаж байсан багш нарын ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөн, нийт 23 хүний бүтэц орон тоогоор 2014 оны 01 дүгээр сарын 21-нд боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулсан.

Насан туршийн боловсрол, Албан бус/Насан туршийн боловсролын байгууллагын агуулга, зорилго нь төв нь суман дахь салбар нэгжийг удирдлага арга зүйгээр хангах, орон нутаг дахь насан туршийн боловсролын хөтөлбөр боловсруулж сургалт явуулах, судалгаа хийх, дотоод гадаадын төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг насан туршийн боловсролын хүрээнд зохицуулах, Албан бус/Насан туршийн боловсролын нэгж нь суманд орон нутгийн иргэдийн тасралтгүй боловсролын хэрэгцээг тодорхойлох, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах боловсролын үйлчилгээ үзүүлэх зорилготой сургалтын байгууллага юм.

Насан туршийн боловсролын төв нь иргэдийн хэрэгцээнд тохирсон үндсэн 5 чиглэлийн агуулгын хүрээнд /гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол, Ёс суртахуун-төлөвшлийн боловсрол, гоо зүй-мэдрэмжийн боловсрол, амьдрах ухааны боловсрол/ сургалт, сургууль завсардсан болон бичиг үсгийн боловсролгүй хүүхэд, залуучуудад дүйцсэн хөтөлбөрөөр боловсрол нөхөн эзэмшүүлэх “Холимог бүлгийн сургалт”, амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.

Албан бус/Насан туршийн боловсрол төвийн анхны захирлаар Рэнцэн овогтой Алтаннар томилогдон аймгийн Хөдөлмөрийн хэлтэсийн байранд 4 өрөөнд үйл ажиллагааг эхэлж, 2014 оны 06 дугаар сард хуучин цэвэр усны үйлдвэр байсан байрыг гадна, дотор бүрэн засвар хийж сургалт явуулах заал, багш мэргэжилтэн суух өрөө тасалгаатай 140 м2 талбай бүхий өөрийн гэсэн байранд үйл ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2014 онд “Сүхбаатар аймгийн Насан туршийн боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр”ийг батлуулан насан туршийн боловсролын хүрээнд уян хатан, нээлттэйгээр хүн амыг илүү өргөн хүрээнд хэрэгцээт боловсролоо тасралтгүй эзэмших, аюулгүй цэвэр орчинд эрүүл амьдрах, амьдралын чанараа дээшлүүлэх, орлого олох зэргээр нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн зэрэгцэн орших сургалт, нөлөөллийг зохион байгуулсан.

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ

 Албан тушаалын нэршилОрон тооТайлбар
Албан бус/Насан туршийн боловсрол төв
1Захирал1 
2Сургалтын менежер1 
3Нийгмийн ажилтан1 
4Багш3 
5Нягтлан бодогч1 
6Нярав-үйлчлэгч1 
Албан бус/Насан туршийн боловсролын нэгж
7Баруун-Урт сумын Албан бус/Насан туршийн боловсролын нэгж3Албан бус/Насан туршийн боловсрол төв, нэгжийн дүрийн хүрээнд /5000 хүртэлх хүн ам тутам нэг багш байна/
8Эрдэнэцагаан сумын Албан бус/Насан туршийн боловсролын нэгж2
9сумын Албан бус/Насан туршийн боловсролын нэгжБусад сумын нэгж нь тус бүр нэг нэг орон тоотой байна

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ ТӨВИЙН ЗАХИРАЛ

Байгууллагын нэрЗахиралОн, сар
1Албан бус/Насан туршийн боловсрол төвРэнцэн Алтаннар2014.01-2016.04
2Албан бус/Насан туршийн боловсрол төвСүхээ Ганборгил2016.04-2018.12
3Насан туршийн боловсрол төвТөмөр Амармэнд2018.12-2022.04
4Насан туршийн боловсрол төвМажиграгчаа Энэбиш2022.04 сараас