ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

Төслийн мониторинг ажиллалаа.

4 сарын 10-13-ны өдрүүдэд Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр, Мөнххаан, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд /МСҮТ/ хэрэгжиж байгаа  Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төслийн хэрэгжилттэй танилцах, арга зүйн дэмжлэг үзүүлэх, Насан туршийн боловсролын багштай уулзалт хийж, Esel хөтөлбөрийн хосолсон болон танхимын сургалтын үйл ажиллагаанд мониторинг хийлээ.

Энэ үеэр Эрдэнэцагаан сумын Ерөнхий боловсролын сургуульд “Технологийн хичээлээр сурагчдад болон өсвөр үеийнхэнд энтрепренершип боловсрол олгох” сургуульд суурилсан энтрепрайс төслийн нээлтийн үйл ажиллагаа мөн зорилтод сумдад ESEL  хөтөлбөрийн Насан туршийн боловсролын хаврын анги нээлтээ хийлээ.

Мониторингийн багт Японы хүүхдийг ивээх сангийн төслийн менежер Ё.Нямдаваа, ЯХИС-ын Сургуульд суурилсан энтрепренершипийн зөвлөх А.Баярдэлгэр, Боловсролын ерөнхий газрын НТБХ-ийн мэргэжилтэн Б.Батсүрэн, Боловсрол шинжлэх ухааны мэргэжилтэн Т.Баатарсүх, НТБТ-ийн багш У.Наранжаргал ажиллалаа.

“Бүсгүйн гараа”  төсөл:

“Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” хөтөлбөрийн хүрээнд “Бүсгүйн гараа” төслийг Баруун-Урт сумын ЗДТГ, Сүхбаатар аймгийн залуучуудын холбоо, Хатан сан ТББ, Монлайн оёдлын төвтэй хамтран  2022.11.07- 2022.11.25-ны хооронд хэрэгжүүлж байна. 

            Нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, өөрчлөлтийг манлайлан,  дуу хоолойгоо хүргэхийг  хүсч буй Баруун-Урт суманд оршин суудаг 20-35 насны ажил хөдөлмөр эрхэлдэггүй 20 бүсгүйчүүдийг хамруулан, 3 долоо хоногийн хугацаанд хувь хүний манлайлал, ур чадвараа хөгжүүлэх сургалтууд зохион байгуулсан..

            Үр дүн. Сургалтад хамрагдсан 20 суралцагч 4 баг болж 1сая хүртэл төгрөгийн санхүүжилттэй бүсгүйчүүдийн оролцоо манлайллыг дэмжсэн аян, нөлөөллийн ажлын төсөл бичиж, санхүүжилт аван хэрэгжүүлснээр 5.5 сая төгрөгийн санхүүжилт бүхий  5 төсөл хэрэгжинэ.. / QR – кодыг уншуулан мэдээллийн эх сурвалжтай танилцана уу /

TEDX арга хэмжээ:

Өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох, үнэ цэнтэй санааг түгээн дэлгэрүүлэх, амьдралын орчноосоо суралцах боломжуудыг эрж хайх зорилгоор Сүхбаатар аймгийн “Жаахан Шарга” театр-тай хамтран “Театр – Насан туршдаа суралцахуй” сэдвийн дор “TEDxBarun-Urt” арга  хэмжээг зохион байгуулсан.

            Арга хэмжээнд ЕБС-ийн ахлах ангийн 8 суралцагч оролцож суралцахуйд тохиолдох бэрхшээлүүд, түүний даван туулахуй, асуудалд,  мэдээлэлд шүүлтүүртэй шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах, өсвөр насныхны сэтгэл зүй, тэдний асуудал, хэрхэн мэдэрдэг, хэрхэн шийдвэрлэдэг зэрэг сэдвүүдээр илтгэл тавьлаа.

Арга хэмжээний илтгэлүүдийг орон нутгийн BBS телевизээр бичлэг хийж цувралаар цацалт хийж, youtube сувагт байрлуулж одоогоор 3000 гаруй хандалттай байна.

Охид бүсгүйчүүдийн ур чадварыг сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих  “БИ ГЭРТЭЭ ҮЙЛДВЭРЛЭГЧ” төслийн хөтөлбөр:

“Сүхбаатар аймгийн хөгжлийн хэтийн зорилт 2020-2028”  бодлогын баримт бичгийн 3.3.3,  3.3.5 дэх заалт, Амьдрах ухааны боловсролын агуулгын хүрээнд дагалдан сургалт, дадлагажих сургалтыг ажил олгогчтой хамтран зохион байгуулах  зэргийг хэрэгжилтийн хангах ажлын хүрээнд  оёдол эсгүүр сурах сонирхолтой цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй иргэдэд оёдол, эсгүүр, оёдлын технологи эзэмшүүлэх  замаар иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулах зорилготой “БИ ГЭРТЭЭ ҮЙЛДВЭРЛЭГЧ” төслийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох танхимыг түшиглэн  хэрэгжүүлж эхлээд байна. Тус сургалтын төгсгөлд  бүтээлээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчиллаа.

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл

Японы хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл зорилтот /Баяндэлгэр, Мөнххаан, Онгон, Эрдэнэцагаан, МСҮТ / 5-н суманд хэрэгжиж байна. Сургалтын зохион байгуулах сургагч багшаар Насан туршийн боловсролын  5 багш бэлтгэгдэж сургалт үйл ажиллагаа явуулж байна. НТБ-ын ангид 9 ангиас 4 төгссөн үүнээс 162 суралцагч /эр-76, эм-86/, байна.

            Хосолсон сургалт: Тус төслийн хүрээнд Мөнххаан Онгон суманд хосолсон сургалтын анги нээн хичээллэж байна. Тус сургалтыг зохион байгуулах сургагч багшаар  тус сумдын НТБ-н багш болон Мэдээлэл технологийн багш  нар бэлтгэгдсэн. Сургалтад хамрагдаж буй 40 суралцагчид 40 ширхэг таблет, багшид суурин компьютер өгсөн. Тус бүр 2.8 сая нийт 14 сая төгрөгийн санхүүжилт авав. Мөнххаан, Онгон сумдад Насан туршийн боловсролын 2 анги 40 суралцагчтай анги хичээллэж байна

            Бичил төсөл:  Сургалтад хамрагдаж төгссөн суралцагчид бичил төсөл бичих уралдаанд оролцож   Мөнххаан сумын “Шимт сүү гараас гарт”, “Төгс” төслүүд, Эрдэнэцагаан сумын “Өв уламжлал”, “”Баясгалант ногоон төгөл, “Хаягдал төмрөөр – хамгийн чанартайг” зэрэг төслүүд шалгарсан.  Мөн төсөл хэрэгжүүлж буй багийн гишүүд Зүүн бүсийн чуулга уулзалтад оролцож брэндинг, сав баглаа боодлын стандартын сургалтад хамрагдахын зэрэгцээ ментор багш,  уулзалт, Бизнес коуч нартай уулзаж, үйлдвэрүүдээр танилцах аялалд оролцсон. Насан туршийн төвийн захирал болон багш У.Наранжаргал нар бичил төслийн шүүгчээр дээрх сумдад ажиллаа.

             Үр дүн: Нийт 5 төсөл шалгарч 10 гаруй сая төгрөгийн санхүүжилт авч амжилттай хэрэгжиж байна.  “Тэтгэлэгт хамрагдагсдын туршлага солилцох үйл ажиллагаа”-нд төслөө хэрэгжүүлж буй 5 баг оролцов.  “Зүүн бүсийн баялаг бүтээгчдийн үзэсгэлэн худалдаа”нд оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйл ажиллагаагаа танилцуулан борлуулалт хийж нийт 1,820,000₮ борлуулалт хийсэн.   / QR – кодыг уншуулан мэдээллийн эх сурвалжтай танилцана уу / 

ЯХИС-ын ESEl хөтөлбөрийн насанд хүрэгчдийн ангийн төгсөгчид маань төслийн санхүүжилтээ авч бүтээгдэхүүнээ гаргаад эхэлжээ. Тун удахгүй толгойн гоёл, мөн ээмэг даалингуудаар урын сангаа баяжуулах юм байна. Амжилт хүсье

Танхимын болон хосолсон анги нээгдлээ

ЯХИС-аас хэрэгжүүлж буй “Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершипийн боловсрол олгох” төслийн хүрээнд Мөнххаан суманд “ Цахим танхим хосолсон сургалт”-тай Насанд хүрэгчдийн анги нээлтээ хийлээ.

Төсөлд хамрагдаж буй залуус маань Ухаалаг таблет ашиглан онлайн орчинд зөөлөн ур чадварт суралцангаа, өөрийн бизнес санаагаа боловсруулан, төсөл бичиж санхүүжилт авах юм. Залуустаа амжилт хүсье.

“Суралцагч аймаг 3*7*3” уралдаан

Сүхбаатар аймгийн иргэдийн бие даан суралцахуйг дэмжих “Суралцагч аймаг 3*7*3” уралдаан зохион байгуулагдаж байна.

Уг уралдаанд:

📌Суралцагч байгууллага ангилалд – 17

📌Суралцагч хамт олон ангилалд – 60

📌Суралцагч иргэн ангилалд -27 нийт 105 төрлөөр 2000 гаруй суралцагч иргэн оролцож байна.

Сүхбаатар аймгийн 13 сумын 11 сумаас уг уралдаанд оролцож байгаа бөгөөд оролцогчдын хамгийн #залуу нь 5 настай балчир байгаа бол хамгийн #ахмад нь 80 настай буурал байна.

Хөтөлбөрийг Наянтайн Ганибал, ивээн тэтгэж байна.

“НАСАН ТУРШДАА СУРАЛЦАЦГААЯ-ТАНТАЙ ХАМТ”

Сүхбаатар, Мөнххаан, Асгат сумдад “НАСАН ТУРШДАА СУРАЛЦАЦГААЯ-ТАНТАЙ ХАМТ” арга хэмжээ зохион байгууллаа.

 Уг арга хэмжээний үеэр: “Цахимаар нэгдье” сургалт,  “Угийн бичиг хөтлөх арга зүй” сургалт,  “Шатар” ЕБС-ын суралцагчдын дунд тэмцээн “Холимог багийн гар бөмбөг”-ийн тэмцээн зэрэг арга хэмжээнд 202 иргэн хамрагдсан байна. Сумдын Насан туршийн суралцахуйн нэгж, ЗДТГ, ЕБС, Соёлын төв, Сүхбаатар аймаг дахь Төрийн үйлчилгээний цахим хэлтэс зэрэг байгууллагууд хамтран ажиллав.

“Цахимаар нэгдье – Малчны хотонд“ арга хэмжээгээр Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Говийн шинэ ус, Их булаг, Хоньт, Ханан зэрэг 4 цэгт 380 орчим км замыг туулан 147 иргэнд мэдээлэл хүргэж сургалт явуулсан.

“Автобустай аялал” арга хэмжээг зохион байгууллаа.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны хүрээнд 8-12-р ангийн суралцагчдад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх аялалыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар, Жаахан шарга театр, Нэгдсэн эмнэлэг, Баялаг нарын боовны цехүүдэд зохион байгуулж Баруун-Урт сумын 4 сургуулийн 15 суралцагч хамрагдлаа.

“Суралцагч аймаг-3.7.3” үзэсгэлэн дэлгэн харууллаа.

Иргэдийн суралцахуйг дэмжих, орон зай цаг хугацаанаас үл хамааран ажлын байр, амьдралын орчноосоо насан туршдаа суралцах дадал хандлагатай болгох зорилгоор зохион байгуулагдаж буй “Суралцагч аймаг-3.7.3” уралдаанд оролцогчдын 7 сарын туршид суралцсан үйл ажиллагааны үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Уралдаанд 11 сумын 5 – 80 настай иргэд, 17 суралцагч байгууллага, 60 хамт олон, 27 иргэн нийт 2000 гаруй иргэн 105 төрлөөр хамрагдаж байна.

“Суралцагч аймаг-3.7.3” үзэсгэлэнд 500 гаруй иргэд, хамт олны бүтээл оролцсон бөгөөд Мөнххаан, Уулбаян сумдаас уралдаанд оролцогчид ирж оролцлоо. Уралдааныг УИХ-ын гишүүн Н.Ганибал ивээн тэтгэж байна.

“НАСАН ТУРШДАА СУРАЛЦАЦГААЯ – ТАНТАЙ ХАМТ” аяны хүрээнд Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Дарьганга сумдаар явж багш нарын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн тусалж, чиглүүлэг өгч ажиллаа. Уг арга хэмжээний хүрээнд:

  • “Цахимаар нэгдье” хөтөлбөрийн танилцуулга” мэдээлэл
  • “Угийн бичиг хөтлөх арга зүй” сургалт
  • Насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл технологийн боловсрол “Цахим шуудан, түүний хэрэглээ” дадлага, үйл ажиллагаа
  • Насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл технологийн боловсрол “Цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдал, ёс зүй” сургалт зохион байгуулагдлаа.

Аймгийн ЗДТГ, БГ, НТСТ, ННС хамтран “ХҮМҮҮН БИЧИГ-ХҮН БҮРИЙН БИЧИГ” уралдааныг 7 дах жилдээ зохион байгууллаа. Энэ удаад 6 багийн 30 оролцогч 5 төрлөөр өрсөлдөн дүнгээ гаргалаа.

  • 1-р байр “Нийгмийн даатгалын газар” – “ТАТАЛБАР” баг
  • 2-р байр “Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль” – “ТЭНГЭРИЙН ЗУРЛАГА” баг
  • 3-р байр “Баяндэлгэр сумын ерөнхий боловсролын сургууль” – “ТИТЭМ” багууд тус тус шалгарлаа.
ЯХИС-аас хэрэгжүүлсэн “Өсвөр үеийн хүүхэд залуучуудад хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL хөтөлбөрийн сургалтыг сум орон нутагт зохион байгуулах “Сургагч багш” нарыг бэлтгэх сургалтыг Аймгийн Боловсролын газар, төслийн мастер багш нартай хамтран зохион байгуулж байна. Сургалтанд 13 сумын Насан туршийн суралцахуйн багш, Ерөнхий боловсролын 13 сургууль, МСҮТ-ийн дотуур байрын багш нар хамрагдаж байна.