ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

Нарлаг сайхан өдөр төв талбайдаа бид 💪🏻

Боловсролын салбарын “Бид үйлдвэрлэгчид” нээлттэй хаалганы өдөрлөг

“Цахимаар нэгдье” хөтөлбөр орон нутагт

“Цахимаар нэгдье” хөтөлбөр Сүхбаатар аймгийн сумдад хэрэгжиж байна. Сургалтаар төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, төрөөс үзүүлж буй төрийн цахим үйлчилгээг ард иргэдэд сурталчлан таниулах, цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдээлэл өглөө.

ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

🏆Орон нутгийн иргэдийн сургалтын хэрэгцээ онцлогт тохирсон, тэдний хөгжлийг дэмжсэн оновчтой зохион байгуулалт, арга зүйн шийдэл бүхийн сургалтын хөтөлбөр боловсруулах уралдааны дүн гарлаа.

  • ТЭРГҮҮН БАЙР: Онгон сумын Насан туршийн боловсролын багш Т.Борхүүхэн
  • ДЭД БАЙР: Наран сумын Насан туршийн боловсролын багш Б.Цолмонгэрэл
  • ГУТГААР БАЙР: Баяндэлгэр сумын Насан туршийн боловсролын багш Э.Дэчинсүрэн
  • ТУСГАЙ БАЙР: Халзан сумын Насан туршийн боловсролын багш М.Дуламжаргал нар тус тус эзэллээ
  • Хөтөлбөрийн уралдааныг ивээн тэтгэж хамтран ажилласан Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар Засаг дарга Ж.Жавхаатөгс танд тусгайлан талархал илэрхийлье.

“ОНЫ ШИЛДЭГ” – үүд тодорлоо

Насан туршдаа суралцахуйн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийн сурч, боловсрох тэгш боломж, нөхцөлийг бүрдүүлэх, амьдралын орчноос сурч эзэмших үйл ажиллагааг орон нутгийн түвшинд чанартай зохион байгуулж, мэргэжил нэгтнүүдээ манлайлсан “ОНЫ ШИЛДЭГ” – үүдээ шалгаруулж өргөмжлөлөө.

  • “ОНЫ ШИЛДЭГ БАГШ”-аар Онгон сумын Насан туршийн боловсролын багш Т.Борхүүхэн,
  • “ДЭД” байр Халзан сумын Насан туршийн боловсролын багш М.Дуламжаргал,
  • “ГУТГААР” байр Баяндэлгэр сумын Насан туршийн боловсролын багш Э.Дэчинсүрэн нар шалгарлаа.

”МОНГОЛ БАХАРХАЛ” АЯН – ны уралдаанд “Дэд” байр эзэллээ.

🇲🇳🇲🇳🇲🇳Үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан ”МОНГОЛ БАХАРХАЛ” АЯН – ны уралдаанд бүтээл хийх төрлөөр Сүхбаатар аймгийн Насан туршийн боловсрол төв “ДЭД” байр эзэлээ. Нэгж бүр дээр амжилттай зохион байгуулсан багш нартаа талархал илэрхийлье.

Хосолсон сургалтын хөтөлбөрт гэр бүлээр нь хамруулсан нь тэргүүн туршлага боллоо.

Сүхбаатар аймгийн Мөнххаан болон Онгон сумын 14-өөс 25 насны залуучуудад зориулсан хосолсон ESEL сургалтын эхний анги төгсөлтөө хийлээ.

“Эко хуримтлал” аян

“Санхүүгээ зөв төлөвлөж ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн мөнгөний 7 хоног 2023” аяны хүрээнд зохион байгуулсан “Эко хуримтлал” уралдааны дүн гарч шагналаа гардууллаа.

Аймгийн төвийн 4 сургууль, МСҮТөв, Дотуур байрны нийт 23 бүлгийн 853 сурагч тус арга хэмжээнд оролцож 1,690.54 кг хуванцар сав, 93.96 кг лааз цуглуулан Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГазар нийт 1,784.5 кг буюу 12 машин дахивар бүтээгдэхүүнийг тушааж 460,219 төгрөгийн хуримтлал үүсгэлээ.

Үндэсний бичиг соёлын өдрийн тохиолдуулан зохион байгуулсан “ЖААХАН ШАРГЫН НУТАГ 2023” Монгол бичгийн уралдааны “Хичээнгүй бичиг” төрөлд ДЭД БАЙР эзэллээ.

“Цахимаар нэгдье – Малчны хотонд“арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Аймгийн төвөөс алслагдмал амьдарч буй иргэдэд төрийн үйчилгээг хүргэх тэр дундаа тэдний #цахим_боловсролыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан “Цахимаар нэгдье-Малчны хотонд“арга хэмжээ маань нийт 380 орчим км замыг туулан 4 цэгт нийт #147_иргэнд сургалт явуулснаар амжилттай өндөрлөлөө.

Баруун-Урт сумын “Боловсрол нөхөн олгох сургалтын хөтөлбөр” -өөр хичээллэж буй суралцагчдын эцэг эхчүүдэд “Хамтдаа өдөрлөг” зохион байгуулав.

Өдөрлөгийн хүрээнд Баруун-Урт сумын боловсрол нөхөн олгох хөтөлбөрт танхимаар суралцаж буй суралцагч, эцэг эх, асран хамгаалагч нарын санал хүсэлтийг сонсох “Хамтдаа өдөрлөг“-ийг зохион байгууллаа.

 “Миний нэр-Миний гоёл” үндэсний бичгээр гарын үсгээ зурах чэллэнжийг аймгийн хэмжээнд зохион байгуулж төрийн байгууллагын  67 дарга, мөн 58 албан хаагч нийт 125 төрийн албан хаагч идэвхтэй хамрагдлаа.

Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд Баяндэлгэр сумын Насан туршийн нэгжид иж бүрэн суурин #компьютер, олон үйлдэлт #принтер мөн 21 ширхэг #таблетийн хамт гардуулж өглөө.

Баруун-Урт суманд Боловсрол нөхөн олгох хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчид Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгсийн #дэмжлэгээр өнгөрсөн сараас эхлэн “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн юм.

Эцэг эхчүүдийн “Бид хамтдаа” уулзалт өдөрлөгийн үеэр эцэг эхчүүдэд хоол хүнсний бүтээгдэхүүний #дээжийн амталгаа, үзэсгэлэнг зохион байгууллаа.

Боловсрол шинжлэх ухааны газар, Насан туршийн боловсрол төвөөс Лектор, Удирдлагын академийн захирал доктор Д.Сүрэнчимэгтэй хамтран “Суралцагчдын ялгаатай байдлыг таних, түүнд тохирох сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах, зөв зан чанар төлөвшүүлэх арга зүй” сургалтыг зохион байгууллаа.  Сургалтад Боловсролын салбарын удирдах ажилтан 50 гаруй, ЕБС, СӨБ, Насан туршийн багш нар 130 гаруй нийт 180 гаруй хүн хамрагдлаа.

Захиалгат сургалт: “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Угийн бичиг” хөтлөх арга зүйн сургалт, нөлөөллийн арга хэмжээг Насан туршийн боловсрол төвөөс тогтмол зохион байгуулж байна.

2023 онд 9 суманд 34 удаагийн сургалт үйл ажиллагааг 599 иргэнийн хамруулан зохион байгуулсан байна. Угийн бичиг хөтлөхийг уриалсан, нөлөөллийн арга хэмжээний хүрээнд төв нэгжийн 14 цахим хуудсаар дамжуулан нийт 32 төрлийн цахим мэдээлэл бэлтгэн нийт давхардсан тоогоор нийт 1786 иргэнд хүргэж ажилласан байна.

Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын ЭЕШ-ын бүртгэл эхлэх гэж байгаатай холбогдуулан 2023-2024 оны хичээлийн жилд 12-р анги төгсөх суралцагчдад хичээл сонголт болон мэргэжил сонголтоо хийхэд анхаарах асуудлаар мэдээлэл хүргэх үйл ажиллагаа 2024/02/26-29-ны өдрүүдэд танхим, цахим хосолсон хэлбэрээр аймгийн хэмжээний нийт төгсөгчдийн дунд зохион байгууллаа.

“IT training” #БАГШ_ЧАДАВХЖУУЛАХ сургалт

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.8, Насан туршийн суралцахуйн төвийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 1.3 дах зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “IT training” #БАГШ_ЧАДАВХЖУУЛАХ сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг цахим контент, постер, видео эвлүүлэг хийх, өгөгдөл зурагтай ажиллах, кимо хөрвүүлэгч ашиглан Монгол бичгээр постер бэлтгэх зэрэг сэдвийн хүрээнд #онол_дадлага хослуулан зохион байгууллаа.

Хичээлийн жилийн тайлан хэлэлцүүлж ажлаа дүгнэлээ.

Сүхбаатар аймгийн Насан туршийн суралцахуйн салбар 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын биелэлтээ тооцож #нэгж_бүр тайлангаа танилцуулж хэлэлцүүллээ. Тайлангийн хуралд 13 сумын 14 багш оролцож ажлаа тайлагнав.

2024-2025 оны хичээлийн жилийн “НАСАН ТУРШДАА СУРАЛЦАХУЙ-ХАМТДАА СУРАЛЦЪЯ” нээлтийн үйл ажиллагааг 2024.09.02-ний өдөр төв талбайд зохион байгууллаа.

Нээлтийн өдөрлөгөөр:

  • Цахимаар нэгдье хөтөлбөрийн мэдээлэл, зөвлөгөө
  • Санхүүгийн боловсрол
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө
  • Жендэрийн тухай ойлголт
  • Стресс тайлах арга
  • Боловсрол нөхөн олгох хөтөлбөрийн мэдээлэл
  • Хүүхэд хамгаалал зэрэг агуулгаар иргэдэд хүрч ажиллалаа.
  • Өдөрлөгт нийт 250 гаруй иргэд хамрагдлаа.

Сүхбаатар аймгийн Насан туршийн суралцахуйн салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн “СУРАЛЦАГЧ БАГШ”чадавхжуулах сургалт 8 сарын 27, 28 өдрүүдэд боллоо.

  • 2023-2024 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлангийн үнэлгээ, санал дүгнэлт
  • 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго зорилтын биелэлтийн тайлангийн дүгнэлт
  • Насан туршийн суралцахуйн салбарын нэгжийн түвшинд хийсэн хэрэглэгчийн үнэлгээний нэгтгэл
  • Насан туршийн суралцахуйн салбарын хууль эрх зүйн орчин, шинэчлэл, сорил зэргээр үдийн өмнө зохион байгуулагдлаа.

Насан туршийн суралцахуйн багш нар Аймгийн багш нарын “Бага хурал”-даа оролцож

Зүүн бүсийн багш чадавхжуулах сургалт боллоо.

Уулзалтанд Хэнтий Дорнод Сүхбаатар Дорноговь Дундговь Өмнөговь Төв аймгууд оролцов. Сүхбаатар аймгийн Насан туршийн суралцахуйн салбарын хамт олон өргөн бүрэлдэхүүнтэй оролцож  үзэсгэлэн гаргаж үйл ажиллагаагаа сурталчиллаа.

 Мөн Баруун-Урт сумын Насан туршийн суралцахуйн багш М.Дуламжаргал Японы хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй өсвөр үеийн хүүхэд залуучуудыг дэмжих ESEL хөтөлбөрийн хүрээнд зүүн бүсийн #нийт багш нарт сургалт зохион байгуулж #удирдлаа.

Багш нарын ур чадварын уралдаан боллоо.

Насан туршийн суралцахуйн багш нарын онол арга зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, иргэдийн боловсролыг дэмжих сургалт арга зүйн онцлог, хэрэглээг түгээн дэлгэрүүлэх, сургалтын хөтөлбөрийн санг баяжуулах зорилгоор зохион байгуулагдсан “Ур чадвар-2024” насанд хүрэгчдийн сургалт зохион байгуулах уралдаан 2024 оны 11 дүгээр сарын 14-15-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд 13 сумын нийт 14 багш нар оролцож мэдлэг ур чадвараа сорилоо.

Тэргүүн байр: Халзан сумын багш Б.Энхцэцэг

Дэд байр: Баруун-Урт сумын багш М.Дуламжаргал

Гутгаар байр: Түвшинширээ сумын багш Н.Урансайхан нар тус тус шалгарлаа.

“НАСАН ТУРШДАА СУРАЛЦАЦГААЯ – ТАНТАЙ ХАМТ” аяны хүрээнд Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Дарьганга сумдаар явж багш нарын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн тусалж, чиглүүлэг өгч ажиллаа. Уг арга хэмжээний хүрээнд:

  • “Цахимаар нэгдье” хөтөлбөрийн танилцуулга” мэдээлэл
  • “Угийн бичиг хөтлөх арга зүй” сургалт
  • Насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл технологийн боловсрол “Цахим шуудан, түүний хэрэглээ” дадлага, үйл ажиллагаа
  • Насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл технологийн боловсрол “Цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдал, ёс зүй” сургалт зохион байгуулагдлаа.

Аймгийн ЗДТГ, БГ, НТСТ, ННС хамтран “ХҮМҮҮН БИЧИГ-ХҮН БҮРИЙН БИЧИГ” уралдааныг 7 дах жилдээ зохион байгууллаа. Энэ удаад 6 багийн 30 оролцогч 5 төрлөөр өрсөлдөн дүнгээ гаргалаа.

  • 1-р байр “Нийгмийн даатгалын газар” – “ТАТАЛБАР” баг
  • 2-р байр “Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль” – “ТЭНГЭРИЙН ЗУРЛАГА” баг
  • 3-р байр “Баяндэлгэр сумын ерөнхий боловсролын сургууль” – “ТИТЭМ” багууд тус тус шалгарлаа.

Боловсролын Ерөнхий газрын Насан туршийн суралцахуйн хэлтэсийн бичиг үсгийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Н. Насантогтох төвийн үйл ажиллагаатай танилцан, арга зүйн зөвлөгөө өглөө. 

“Хиймэл оюун ба багшийн ур чадвар” багш чадавхжуулах сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газар, сургалтын хэлтэсийн дарга В.Лут-Очир-той хамтран зохион байгуулж байна.

Дарьганга сумын БЦГ-ын хамгаалалтын захиргааны захиалгаар “Хамтдаа хамгаалсан – 20 жил, өнөөдрийн оролцоо, ирээдүйн хөгжил” эмэгтэйчүүдийн чуулганд ” Уур амьсгалыг өөрчлөлт – Эмэгтэйчүүд” сургалтыг зохион байгууллаа.
“Байгууллагын соёл ба хувь хүний хөгжил” сэдвийн хүрээнд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүний нийт албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Баруун-Урт сумын тэргүүний 3-р цэцэрлэг, Сүхбаатар аймгийн шуудан үйлчилгээний газрын хамт олонд “Үндэсний бичгийг бие даан сурах арга”, “Кимо хөрвүүлэгч ашиглан хос бичгээр мэдээлэл бэлтгэх зурагт хуудас хийх арга”, “Насанд хүрэгчдэд зориулсан МХТ” зэрэг сургалтуудыг зохион байгууллаа.
✍️“Насан туршийн суралцахуйн төвүүдийн хамтын ажиллагаа, туршлага солилцох үйл ажиллагаа 2025” арга хэмжээний хүрээнд Багануур дүүргийн НТСТ-ийн захирал А. Өсөхжаргалыг урьж хамтран ажиллаж байна.
✍️ Захирал А.Өсөхжаргал 2025 оны 05-р сарын 06-07-ны өдрүүдэд ажиллаж төвийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ салбарын шинэчлэл хамтын ажиллагаа, тэргүүн туршлага чиглэлээр өөрийн байгууллагын туршлагыг түгээн дэлгэрүүлж, хойшид хамтран ажиллах талаар ярилцлаа.
✍️ Төвийн багш ажилтнууд болон Баруун-Урт сумын НТС-н багш нар өөрсдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар ярилцан хэлэлцүүлэг өрнүүллээ.

🇲🇳🇲🇳🇲🇳Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, монгол өв соёлоороо бахархах, үндэсний бичиг үсгээ сурах, судлах, сэдэл тэмүүлэл төрүүлэх, иргэд, олон нийтийн үндэсний бичгийн хэрэглээний чадварыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “ХҮМҮҮН БИЧИГ-ХҮН БҮРИЙН БИЧИГ” ур чадварын уралдааныг Сүхбаатар аймгийн Хэлний бодлогын зөвлөл, Аймгийн ЗДТГ, Насан туршийн суралцахуйн төв, Боловсролын газар, Нийтийн номын сан хамтран 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

✍️👏👏👏✍️✍️✍️Уралдаанд 15 баг ур чадвар, авьяас билгээ сорин өрсөлдлөө. Энэ жилийн арга хэмжээ нь бүх сумдын ЗДТГ-уудыг хамруулан зохион байгуулснаараа онцлог боллоо.🥇Уралдааны тэргүүн байр Аймгийн Засаг даргын тамгын газрын “Сүлд баг”

🥈Дэд байр: Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын “Үзэмчин баг”

🥉Гутгаар байр: Баруун Урт сумын Засаг даргын тамгын газрын “Хөсөгтөн баг”

✍️🌺Шилдэг контент, Хурдан уншигч багаар Аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олон тус тус шалгарлаа.

 
📌📌Аймгийн ИТХ-ын 2025 оны “Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, нийгмийн баталгааг дээшлүүлэх жил” болгон зарлах тухай 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгын хүрээнд Сүхбаатар аймгийн Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Тус сургалтад Сүхбаатар аймгийн 13 сумын удирдлага болон төрийн байгууллагын 400 гаруй төлөөлөл оролцсон.
📔 ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХАРИЛЦАА ХАНДЛАГЫН ТАЛААР: – Монгол улсын төрийн үйлчилгээний гавъяат ажилтан Болдын Сүхбаатар, Төр, захиргааны ахмад ажилтан, Монгол Улсын Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан Сэдэнсодномын Халтар, Монгол улсын үйлчилгээний гавьяат Дондогийн Шижирбаатар
📗 “ХАН ГОЛОМТ ГРУПП”-ийн Захирал, “Монголын Илтгэгчдийн Холбоо”-ны Ерөнхийлөгч, бизнес зөвлөх, хуульч Ц.Азбаяр
📙 “Харилцаа ба Ёс зүйг эрхэмлэх нь” сургалт, Илтгэх Индрийн Ирээдүй ТББ- ын үүсгэн байгуулагч, үндсэн сургагч багш Д.Хүрэлбаатар“ Та хугацааг юунд хамгийн ихээр зарцуулж байна вэ?” сэдэвт сургалтуудад хамт олноороо хамрагдлаа.

📌🌺🌼🌹”Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх “ESEL” хөтөлбөрийн сургалтад хамрагдсан сурагчид Залуусын гарааны биенесийг дэмжих “Start-up 2025″ хөтөлбөрт оролцож төслөө танилцуулан “Шилдэг гарааны биенес -10.000.000” төгрөгийн санхүүжилт авлаа.

📌Түвшинширээ сумын “Дотуур байр”-ны сурагчдадаа болон төслийн сургагч багш НТСТ-ийн багш Н.Урансайхан дотуур байрны багш Ц.Далантай нартаа халуун баяр хүргэе.

✍️Esel хөтөлбөрийн сурагчид 10-р ангийн сурагч А. АНУЖИН Ө. МӨНХЗАЯА нартаа дахин баяр хүргэе.👌

✍️📌Бид төслөө орон нутагтаа нутагшуулах зорилгоор Боловсролын газартайгаа хамтран энэ 4-6 сар хүртэл 13 сумын дотуур байрны 15-18 насны малчин өрхийн 195 сурагчдад Esel сургалтыг зохион байгуулсан юм.📌

Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн Нэгдсэн ажлын албаны санаачилгаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ЗҮҮН БҮСИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГО-оор зохион байгуулсан “ЭРГЭХ ХОЛБОО CUP-2025” тэмцээний “Digital First” -илтгэлийн уралдааны 1-р шатыг Сүхбаатар аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН:

1. М.Намуундарь / 1-р сургууль

2. С.Анхжаргал / 4-р сургууль

3. Ч.Бүжин / 4-р сургууль

4.Э.Хүрэлсүх / 4-р сургууль

5. Т.Бүжиймаа / 4-р сургууль нар тус тус эхний байруудад шалгарав.

МАЛЧИНЫ ХОТОНД 🇲🇳🇲🇳“МАЛЧИН ӨРХИЙН ГИШҮҮНИЙ БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ”

🇲🇳Насан туршийн суралцахуйн төв төрийн байгууллагуудтай хамтран 2025 оны 07 сарын 30-наас 08 дугаар сарын 03-ний өдрүүдэд “Малчин өрхийн гишүүний боловсрол, сургалтыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Говь, Билүүт, Тал булаг, Тариа, Ханан” нутгийн малчин өрхийн гишүүддээ боловсролын үйлчилгээг хүргэж ажиллалаа.

Арга хэмжээний хүрээнд нийт 368 км замыг туулж 324 малчин иргэнд сургалт үйл ажиллагаа зохион байгуулж, доорхи чиглэлээр 13 төрлийн гарын авлагыг түгээн дэлгэрүүлж, зөвлөгөө, зөвлөмж өглөө.

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

✍️Сүхбаатар аймгийн боловсролын салбарынхан шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд “Сургалтын хөтөлбөр- Багшийн хөгжил” сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

✍️ Насан туршийн суралцахуйн төвөөс салбарын удирдах ажилтнуудад 2025-2026 оны хичээлийн жилийн хамтын ажиллагаа чиглэлээр мэдээлэл өгч, “Малчин өрхийн иргэдийн боловсролыг дэмжих сургалт”- ыг хамтран зохион байгуулах төлөвлөгөө ярилцлаа.

📕Сүхбаатар аймгийн боловсролын газраас зохион байгуулсан “Сургалтын хөтөлбөр- Багшийн хөгжил” сургалтад Насан туршийн суралцахуйн салбарын багш нар хамрагдлаа. Сургалт үйл ажиллагааг Боловсрол судлаач, менежментийн зөвлөх Б.Батаа удирдан зохион байгууллаа.

📘📙Сүхбаатар аймгийн Насан туршийн суралцахуйн салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн “Багш чадавхжуулах” сургалт 8 сарын 27, 28 өдрүүдэд зохион байгуулагдлаа..

✍️2024-2025 оны хичээлийн жилийн зорилго зорилтын биелэлтийн тайлангийн дүгнэлт, цаашид анхаарах асуудал

✍️Насан туршийн суралцахуйн салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, зорилт

✍️Малчин өрхийн гишүүний боловсрол, сургалтыг дэмжих арга хэмжээг эрчимжүүлэх

✍️“Хиймэл оюун ашиглан богино хэмжээний видео контент бэлтгэх” уралдааны удирдамж

✍️“ESEL хөтөлбөр”-ийн ур чадварын уралдааны удирдамж

✍️ Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх “ESEL” сургалтын анхаарах асуудал зэргээр зохион байгуулагдлаа.