ҮЙЛ АЖИЛЛАГАА

Үйл ажиллагаа:

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын насан туршийн боловсрол төв нь 2012 оноос үйл ажиллагаагаа БШУ-ны сайдын 2013 оны 06 сарын 19-ны өдрийн А/242 тоот тушаалаар Монгол улсын Насан туршийн боловсролын талаар баримтлах чиглэл батлагдсаны дагуу албан бус боловсролын тогтолцоог Насан туршийн боловсролын тогтолцоонд шилжүүлж үйлчилгээний цар хүрээг өргөтгөн үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

Баруун-Урт сумын Насан туршийн боловсрол төв нь Монгол улсын “Алсын хараа- 2050”, Боловсролын шинэ алсын хараа “Тэгш хамран сургах, тэгш боломж бүхий чанартай боловсрол, бүх нийтийн насан туршийн боловсролоор хангах” Боловсрол 2030 хөтөлбөр, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогуудыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.

Манай  төв нь Баруун-Урт сумын иргэдийн насан туршдаа суралцах, хөгжих, соён гэгээрэх улмаар хүний хөгжлийг хангаснаар мэдлэгт суурилсан тогтвортой нийгмийг бүтээх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд шаардагдах мэдлэг боловсрол олгох Насан туршийн боловсролын үндсэн агуулга, Албан бус боловсролын амьдрах ухааны сургалтын хөтөлбөр, Бага, суурь боловсролыг нөхөн эзэмшүүлэх Дүйцсэн хөтөлбөр, Амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн боловсрол олгох хөтөлбөрийн сургалтуудыг зохион байгуулж байна.

2022 онд Баруун-Урт сумын Насан туршийн боловсрол төвөөс нийт 45 төрлийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж :

Насан туршийн боловсрол олгох сургалт – 864 иргэн

Боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалт – 34 иргэн

Бичиг үсгийн боловсрол олгох сургалт – 10 иргэнийг хамруулсан болно.

2017-2022 онд буюу сүүлийн 5 жилд Баруун-Урт сумын Насан туршийн боловсрол төвөөр дамжуулан суурь бболовсрол нөхөн эзэмшсэн 17 иргэн байна.

2017-2022 онуудад Баян-Эрхт шашны сургуульд шавилан сууж буй хүүхдүүдэд Бага боловсрол нөхөн эзэмших сургалтыг тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд нийт давхардсан тоогоор 85 сургуулийн насны суралцагчийг хамруулаад байна. Үүнээс суурь боловсрол эзэмшсэн 8, бага боловсрол 12 суралцагч эзэмшсэн.

Тэгш хамран сургах, тэгш боломж бүхий чанартай боловсрол, бүх нийтийн насан туршийн боловсролоор хангах зорилтын хүрээнд сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтад тасралтгүй хамруулж байгаа бөгөөд 2017-2022 онуудад нийт давхардсан тоогоор 73 хөгжлийн бэрхшээлтэй суралцагч хамрагдсан байна.

2017-2022 онуудад  Бага боловсролыг 6, суурь боловсролыг 5 иргэн нөхөн эзэмшсэн байна.