ҮЙЛ АЖИЛЛАГАА

Танилцуулга: Сүхбаатар аймгийн Асгат сумын Насан туршийн боловсролын нэгж нь Асгат сумын төрийн захиргааны нэгдсэн төвд байрлаж, сургалт үйл ажиллагаагааг ИТХурлын Иргэний танхимд хийжиргэдэд хүргэж байна. Асгат сумын насан туршийн боловсролын нэгжийн голлох үйл ажиллагаа хувилбарт хэлбэрээр зохион байгуулж, иргэдэд улирал тутамд гэрээр явж сургалт мэдээлэл өгч ажиллаж байна.

Онцлох ажил: Цахим орчны хэрэглээ, аюулгүй байдал болон бичил төсөл бичих арга зүйн сургалтыг зохион байгуулж, 2022 онд аймгийн хөдөлмөр, халамжийн газраас зарласан ажлын байрыг нэмэгдүүлэх төсөлд 3 өрхийн 2 төсөл шалгарч нийт 3,5 сая төгрөгний төсөл авч суманд хэрчсэн гурил болон захиалгын хоол хийж байна

Төсөл хөтөлбөр: Дэлхийн банкны санхүүжилттэй Сургууль Эцэг,Эх, Багшийн холбоотой хамтран 4,3 сая төгрөгийн санхүүжилттай “Ширээний тоглоом” төслийг хэрэгжүүлж 1-3- р ангийн сурагчдын унших бичих чадварыг хөгжүүлэх чиглүүлэгч багшаар ажиллаж байна.