ҮЙЛ АЖИЛЛАГАА

Танилцуулга: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Насан туршийн боловсролын нэгж нь ЕБС-ийн 204 өрөөнд байрладаг. Насан туршийн боловсролын нэгж нь иргэд олон нийт рүү чиглэсэн сургалт, хүмүүжил, нөлөөллийн үйл ажиллагааг тогтмол явуулж, албан байгууллага, аж ахуй нэгж иргэдтэй хамтран ажилладаг.

Онцлох ажил: Угийн бичиг хөтлөлт – Айл өрх бүр удмын сангаа бүрдүүлж, угийн бичгийг хөтлөн, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх, сургалт нөлөөллийн арга хэмжээг сум орон нутгийн удирдлагууд, соёлын төвтэй хамтран зохион байгуулдаг.

  Төсөл хөтөлбөр: “Судар эгшиглэн-2023” шилдэг уншигч шалгаруулах уралдаанд одоогоор дунд ангийн 84, бага анги -98, ЕБС хамт олон оролцож байна. Удирдамжийн дагуу ангилал тус бүрт заасан 20 номыг уншиж, тэмдэглэл хөтлөн, “Судар эгшиглэн” нээлттэй группэд байршуулан, олон нийтэд өөрийн уншсан номын тэмдэглэлээ сонирхуулан, сурталчлан таниулж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажлыг номын санч Д.Натарцэцэг, МХУЗ-ын багш Л. Мөнхтуяа, Бага ангийн багш Ж.Мөнх-Од нартай хамтран, төлөвлөгөө боловсруулан, төлөвлөлтөд тусгагдсан үйл ажиллагаа, арга хэмжээнүүдээ хамтдаа зохион байгуулж ажиллаж байна.