Халзан сумын НТБ-ын багшийн үйл ажиллагааны мэдээлэл
Танилцуулга: Сүхбаатар аймгийн Халзан сумын насан туршийн боловсролын нэгж нь Халзан сумын ЕБС-ийн хичээлийн байранд 207 тоот танхимд байрлаж, боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн танхимын болон хувилбарт сургалт, иргэд рүү чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулан, албан байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүстэй хамтран ажиллаж нэгжийн үйл ажиллагааг сурталчилан ажиллаж байна. Мөн боловсрол нөхөн олгох Дүйцсэн хөтөлбөрөөр суралцагсадыг улиралд танхимаар сургалтанд хамруулж бага суурь боловсролыг эзэмшүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж ажиллаж байна.
Халзан сумын насан туршийн боловсролын нэгжийн багшаар ахмад багш СТА Х.Доржготов, Г.Отгонлхагва, Ж.Мөнхбаяр, Д.Энхжаргал, Б.Энхцэцэг нар нь ажиллаж олон суралцагчдыг амжилттай сурган төгсгөж бага, суурь боловсрол эзэмшүүлэн, ажил амьдралын замд хөтлөн ажиллаж байсан.
Онцлох ажил:
Багш М.Дуламжаргал нь 2019 – 2020 оны хичээлийн жилээс НТБ-ын Багшийн ажлыг хийж эхэлсэн одоог хүртэл ажиллаж байна.
НТБ-ын багшийн ажлыг хийх хугацаандаа 2021 онд 3-р байр, 2022 онд Дэд байр эзэлсэн амжилттай ажиллаж байна. Мөн НТБ-ын Төвөөс зарласан “Шилдэг хөтөлбөр боловсруулах” уралдаанд амжилттай оролцож “Тусгай байр” эзэлсэн байна.