ҮЙЛ АЖИЛЛАГАА

Эрдэнэцагаан сумын Насан туршийн нэгжийн 2 багштай, Дүйцсэн хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд 21 суралцагчтай үүнээс 8 дугаар ангид 14 сурагч, 9 дүгээр ангид 7 сурагч, эмэгтэй 7, эрэгтэй 14, сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Онцлог ажлаас дурдвал: 2019-2023 онд хэрэгжиж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний энтрепренершип боловсрол төсөл” сургуулиас гадуурх 18-25 насны залуусын Насан туршийн боловсролын ангийг 2022 оны 2-р сарын 14нд эхлүүлж 4-р сарын 4-р сарын 15нд төслийн сурагчдыг амжилттай төгсгөж НТБ-ын 3 төсөл “Pitch Event” өдөрлөгт оролцож 3 төсөл тэнцэж одоогийн байдлаар 65%-ийн санхүүжилтээ аваад үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. Андын хэлхээ” баг “Өв уламжлал” төсөл 3 гишүүнтэй /суран эдлэл/
  2. Амжилтын үндэс” баг “Баясгалант ногоон төгөл”  төсөл 3 /гишүүнтэй улиас, хайлаас, жимс тарих/
  3. Чанар бренд” баг “Хаягдал төмрөөр хамгийн чанартайг” төсөл 3 гишүүнтэй

“Бүс нутгийн брэнд бүтээгдэхүүн ба экспортын чиг хандлага” бүсийн чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа Сүхбаатар аймагт болж   Насан туршийн боловсролын хүрээнд хэрэгжиж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар олгох энтрепренершип төсөл” хэрэгжүүлж байгаа 3 багийн 3 ахлагч бүтээгдэхүүний дээжээр  оролцсон. Мөн бизнес коуч Т.Шинэхүү НТБ-ын төсөл хэрэгжүүлж байгаа залуучуудыг Сүхбаатар аймгийн Брэнд Бизнесмэнүүдтэй уулзуулж сургалт зохион байгуулж туршлага солилцсон