Үйл ажиллагааны танилцуулга
Дарьганга сумын НТБ-ын нэгж нь боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн 8 суралцагчдад танхимаар болон хувилбарт сургалтаар хичээл сургалтыг зохион байгуулж байна,Мөн тусгай хөтөлбөр төлөвлөгөөний дагуу иргэд насанд хүрэгчид рүү чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагууд, ААНэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулж танхим болон цахимаар хүргэн ажиллаж байна.
Тухайлбал амьдрах ухааны боловсрол олгох ажлын хүрээнд айл өрхүүдэд угийн бичгийн сургалтыг тогтмол явуулдаг.Монгол хэлний багш нартай хамтарч монгол бичгийн анхан болон дунд шатны сургалтыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.Бичиг үсгийн гэрийн сургалтанд 2 суралцагч хамрагддаг.