Танилцуулга: Сүхбаатар аймгийн Наран сумын Насан туршийн боловсролын нэгж нь Наран сумын Ерөнхий боловсролын сургуульд байрлаж боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн танхимын болон хувилбарт сургалт, иргэд рүү чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг тогтмол явуулан, албан байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүстэй хамтран ажиллаж , нэгжийн үйл ажиллагааг сурталчилан ажиллаж байна.
Онцлох ажил : Сүхбаатар аймгийн Аймгийн Засаг даргын 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлтийн дагуу “ Цахимаар нэгдье” хөтөлбөр нээлт, сургалт, тэмцээн уралдаан зохион байгуулсан. Нийт давхардсан тоогоор 60 орчим хүн хамрагдсан. Мөн сумын хамтарсан багтай хамтарч “охидын өдөрлөг”, “ электрон тамхины хор уршиг”, “ургийн бичиг хөтлөх зөвлөмж” зэрэг сургалт үйл ажиллагаа явуулж байна.