ҮЙЛ АЖИЛЛАГАА

    Сүхбаатар сумын НТБ-ын багшийн үйл ажиллагааны мэдээлэл

Танилцуулга: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Насан туршийн боловсролын нэгж нь Сүрхбаатар сумын ЕБС-ийн байранд байрлаж, боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн танхимын болон хувилбарт сургалт, иргэд рүү чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. Мөн бичиг үсгийн хувилбарт сургалтаар гэр эргэлт хийж түвшин ахиулж суралцаж байна.

Онцлох ажил : Сүхбаатар аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран Аймгийн Засаг даргын 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлтийн дагуу “ Цахимаар нэгдье” хөтөлбөр нээлт, сургалт, тэмцээн уралдаан зохион байгуулсан. ЗДТГ-аас 1 сая төгрөгний дэмжлэг авсан. Нийт давхардсан тоогоор 90 орчим хүн хамрагдсан.  

Төсөл хөтөлбөр : Ашид Хадгаламж Зээлийн хоршоотой хамтран “ ХАМТДАА ХУРИМТЛУУЛЖ- ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор 1-9 ангийн сурагчдад сургалт зохион байгуулсан. Нийт 120000 төгрөгний хуримтлал бий болгох эх үүсвэрийг тавьж өгсөн.