Танилцуулга: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Насан туршийн боловсролын нэгж нь ЕБС-ийн хичээлийн 2-р байрны 102 тоот өрөөнд байрлаж, сургалтын үйл ажиллагааг хичээлийн 1-р байрын Урлаг заал болон танхимд зохион байгуулан иргэдэд боловсролын үйлчилгээг тасралтгүй хүргэн ажиллаж байна.
Ø 2004-2014 онд Насан туршийн боловсролын багшаар Г.Эрдэнэ-Амар
Ø 2014-2019 онд Д.Бямбасүрэн
Ø 2019-2020 онд Ш.Саранцэцэг нар ажиллаж байсан.
Төрийн байгууллага болон багийн засаг дарга, багш, эцэг эх, асран хамгаалагч иргэдтэй хамтран ажилладаг.
Онцлох ажил: 2022 онд Бичиг үсэггүй боловсролын иргэдийн судалгааг үнэн бодитой болгох талд анхааран багийн засаг даргатай хамтран тойролт хийн тестийн шалгалтыг авч боловсролын түвшинг тогтоож иргэдийн боловсролын түвшингийн мэдээлэл судалгааг зөв болгох ажлыг гүйцэтгэсэн. Иргэдээс тестийн шалгалт авах ажлыг сумын Засаг дарга бензин шатахууны дэмжлэгийг үзүүлж хамтран ажилласан