Танилцуулга: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Насан туршийн боловсролын нэгж нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн 1-р байранд байрлаж, сургалт үйл ажиллагаагаа иргэдэд хүргэж байна. Түмэнцогт сумын насан туршийн боловсролын нэгжийн голлох үйл ажиллагаа нь иргэдэд насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хүнд болон хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, сургууль завсардсан болон дүйцсэн хөтөлбөрөөр суралцах суралцагчдад суралцах боломж нөхцлөөр хангах, албан байгууллага, хувь хүмүүст харилцаа ёс зүй, гэр бүл эрүүл мэнд, амьдрах ухаан, санхүү, иргэний эрх зүй, соёл гоо зүй, шинжлэх ухааны боловсролын чиг баримжаа олгох насан туршдаа суралцахуйд чиглэсэн сургалт үйл ажиллагааг явуулан ажиллаж байна.
Онцлох ажил: ЭЕШ-д бэлтгэгчдэд /математикийн хичээл/, Цахим орчны хэрэглээ, аюулгүй байдал, хууль эрх зүйн чиглэлээр сургалтыг зохион байгуулж байна.
Сургууль дээр долоо хоног бүрийн пүрэв гариг бүрийг “Сурагчдаа сонсох өдөр” нээлттэй өдөр болгосон.