ҮЙЛ АЖИЛЛАГАА

Танилцуулга:

Сүхбаатар аймгийн Онгон сумын насан туршийн боловсролын нэгж нь Онгон сумын ЕБС-ийн хичээлийн I байранд байрлаж, боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн танхимын болон хувилбарт сургалт,  иргэд рүү чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг тогтмол явуулан, албан байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүстэй хамтран ажиллаж , нэгжийн үйл ажиллагааг сурталчилан ажиллаж  байна. Онгон сумын насан туршийн боловсролын нэгжийн багшаар ахмад багш Ш.Нэргүй, У.Чулуун нар нь ажиллаж, олон арван хүүхдүүдийг бага, суурь боловсрол эзэмшүүлэн, ажил амьдралын замд хөтөлсөн бид бүхний  бахархалт багш нар минь билээ.

Төсөл хөтөлбөр:

Японы хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж байгаа хөдөө орон нутгийн өсвөр үеийхэнд хувь хүний ур чадвар интрепренершип боловсрол олгох төсөл нь манай суманд хэрэгжиж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд насанд хүрэгчид буюу 14-25 насны залуучуудын хосолсон ангийн хаврын сургалтад 20 залуус хамруулж хичээл сургалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. 2023 онд “Уран шаглаа” төсөл шалгарч 2.8 сая төгрөгийн санхүүжилтээ аваад үйл ажиллагаагаа явуулж байна.