ҮЙЛ АЖИЛЛАГАА

Танилцуулга: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Насан туршийн боловсролын нэгж нь Баяндэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуульд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Баяндэлгэр сумын насан туршийн боловсролын нэгжийн голлох үйл ажиллагаа хувилбарт хэлбэрээр зохион байгуулж, иргэдэд мэдээ мэдээллийг хүргэх, сургалт мэдээлийг зохион байгуулж байна.

Онцлох ажил: Баяндэлгэр сумын дүйцсэн хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдад хувилбарт даалгавар өгөх, шалгах зэрэг эргэх холбоотой ажиллаж байна. Мөн 2022 онд давхардсан тоогоор 900 гаруй сурагч, 1500 гаруй иргэдэд сургалтыг зохион байгуулсан. 2021 онд ажлаараа аймагтаа 2-р байранд, 2022 онд 3-р байранд тус тус шалгарсан.

Төсөл хөтөлбөр: Хувь хүний ур чадвар олгох төслийн хүрээнд Насан туршийн 1 ангийг 20 сурагчтай нээн 5 долоо хоногийн хугацаанд 66 цагийг зааж хичээллүүлж төгсгөсөн.